Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

ҮЗХ өнөөдөр АН-ын цаашдын бодлогыг тодорхой болгоно

Өнөөдөр ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан 17.00 цагт болно. Тус хуралдаан нь З.Энхболд намын дарга болсоноос хойшхи анхны хурал бөгөөд цаг үеийн тун эгзэгтэй мөчид хийгдэж байгаагаараа онцлог юм. Ерөнхий сайдыг сонгууль хүртэл хэвээр байлгах эсэх, сонгуульд хэрхэн оролцох, цаашлаад хэн хэн жагсаалтад орох, хэн тойрогт өрсөлдөх зэрэг асуудлууд хэлэлцэгдэж эхний байдлаар чиг хандлага илэрсэн хуралдаан болно гэж ажиглагчид үзэж байна.

Хамгийн том хоёр фракц болох Шонхор хүчээ зузаатгаж, Алтан гадсын харьяат ҮЗХ-ны гишүүд цөөрөх бололтой. Энэ 2 фракцын хүчтэй болохыг нотолсон томоохон тэмцэл АЭХ-ны тэргүүнийг сонгох үеэр явагдаж 1 хүний зөрүүтэй Шонхор фракц ялалт байгуулсан билээ.

Ажлын бус цагаар хаалттай болох ҮЗХ-ны ээлжит хуралдаанаар 3 гол асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
  1. ҮЗХ-ны нөхөн сонгуульд ялсан гишүүдээ батламжлах
  2. Намын гишүүдийн татварын талаар хэлэлцэх
  3. намынхаа дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг оруулах
ҮЗХ-ны хурал олон нийтэд хаалттай болох учраас нарийн зүйлээ нууцалж байгаа юм.
 
Т.Од
НИЙСЛЭЛ.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.55.183.178] 2016/01/20
Энхболдыг л намаасаа хөөх хэрэгтэй...