Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн агаар мандал дахь тоосонцорын хэмжээ 5 дахин их байна

Агаарын бохирдлын хэмжээ өнөөдрийн байдлаар Амгалан, Баруун дөрвөн зам орчим хамгийн их бохирдолттой байна. Толгойт, МҮОНРТ, Бөхийн өргөө орчмоор их бохирдолттой бол Нисэх, “Мишээл экспо” орчимд бага зэрэг гэж гарчээ.
 
Манай улсын агаарын чанарын стандартад зааснаар нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 50 микрограммд хүрвэл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэжээ. Гэвч нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар 257 микрограмм куб хэмжээтэй гарсан байна. Энэ нь стандарт хэмжээнээс даруй тав дахин их хэмжээ юм.Өөрөөр хэлбэл, хүн амын эрүүл мэндэд маш аюултай нөлөө үзүүлэх хэмжээнд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)