Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Охидыг Эрээн хотод худалдаалдаг этгээдийг саатууллаа

Сүүлийн жилүүдэд Монгол охидыг БНХАУ-ын Эрээн хотод өндөр цалинтай ажилд оруулах нэрээр хууран мэхлэж, хил давуулаад биеийг нь үнэлүүлдэг бизнес “цэцэглээд” байна. Үүний нэг жишээ нь  Монгол Улсын иргэн С. Оюунханд нь Монгол Улсын иргэн М, Э, З, О нарыг БНХАУ-д худалдаалж, бэлгийн мөлжлөгт оруулсан байсныг илрүүлж, баривчилсан байна. Одоогоор иргэн С.Оюунхандад эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж. Хямралын үед мөнгө олж, амьдралаа залгуулах гэсэн мэдээ мэдээлэл, мэдлэг боловсрол дутмаг зарим охид энэ наймаа, бэлгийн мөлжлөгийн хохирогч болох тохиолдол улам ихэссээр байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)