Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хэн болох нь тодорхойгүй цогцос олдлоо

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутгаас хэн нь тодорхойгүй нэгэн иргэний цогцос олджээ. Энэ сарын 8-ны өдөр 20-30 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тухайн хүнийг дулааны улиралд живж амиа алдсан байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа аж.

 Цогцсыг цагдаагийн алба хаагчид олох үед ар талдаа "Chic Porary 21 ch”, баруун энгэр дээрээ“Ckounltd” гэх бичигтэй хүрэмтэй, халаасандаа их хэмжээний шавар шороотой, эргүүлдэг захтай, хагас ханцуйтай саарал өнгийн цамц, дугуй захтай шар ногоон өнгийн подволк, арслангийн бүдэг зурагтай, “Superior clothes” гэх бичигтэй, хар хөх өнгийн хоёр талаараа саарал өнгийн оруулгатай биеийн тамирын өмдтэй байжээ.

Мөн хоёр түрүүг эргүүлж нугалсан 270 размертай орос бакальтай, баруун хөлийнхөө шагай хэсэгт цагаан өнгийн утсаар уясан чонын шагайтай байсан аж. Дээрх цогцсын талаар мэддэг болон ийм хувцастай явж байсан хүнийг харсан, хүн байвал Архангай аймгийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн 99334328, 97020005, 97022482, 99017044, 99068414 утасны дугааруудад холбогдож мэдээлэл өгөх боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)