Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Инфляци 2014 оныхоос 9,9 хувиар буурчээ

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны жилийн эцсийн статистикийн дүн мэдээг танилцууллаа.

Өнгөрсөн жил Монгол улс дэлхийн 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8466.6 сая ам.доллар, үүнээс экспорт 4669.5 сая ам.доллар, импорт 3797.2 сая ам.долларт хүрчээ. Экспортын бууралтад нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн экспорт нөлөөлсөн бол импортын бууралтад хилээр оруулж ирсэн бензин, суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн тоо буурсан нь гол нөлөө боллоо гэв.

Харин жилийн инфляцийн түвшин хоёр оны зааг дээр улсын хэмжээнд 1.9 хувь болтол буурсан үзүүлэлттэй байна. 2013 онд манай улсын инфляцийн түвшин 12.3 хувь байсан бол, 2014 онд 11 хувь байсан юм.

Тодруулбал, инфляци буюу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2015 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, оны эхнээс 1.9 хувиар өссөн. Ийнхүү буурах болсон шалтгааныг буурахад мах, махан бүтээгдэхүүний үнэ хямдарсантай холбон тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн баруун болон зүүн бүст шатахууны үнэ 10-400 төгрөгөөр буурсан нь тодорхой нөлөө үзүүлжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)