
Өмнөговь аймгийн Нэмэгт уул нь Даланзадгадаас баруун тийш 400 километрийн зайтай байдаг бөгөөд үлэг гүрвэлийн олдворууд ихээр олддог газар юм. Уг уулнаас далан сая жилийн тэртээ амьдарч байсан жижиг онгоцны хэмжээтэй нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон талаар Их Британийн The Sun сэтгүүл мэдээлжээ. Уг үлэг нь птерозаврын төрөлд багтдаг бөгөөд анхны сээр нуруутан аж. Мөн одоогоор дэлхий дахинд ил болоод буй хамгийн том нисдэг амьтанд тооцогдож байна. Учир нь дэлгэсэн далавч нь л гэхэд 11 метр орчмын урттай байжээ. Мөн хүзүүний нугалам нь тухайн амьтан аварга том биетэй байсныг гэрчилдэг аж. Птерозаврууд нь дулаан цөлөрхөг нутагт амьдардаг байсан байна. "Энэ птерозавр аварга хэмжээтэй байгаад маш их гайхсан" хэмээн Токиогийн их сургуулийн палеонтологич Таканобү Цүихижи National Geographic-ийн сэтгүүлч Жон Пикеллд ярьжээ.
Ц.Аюу