Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Зөвхөн эрчүүд нь нүүрээ нуудаг улс

Эрчүүд нь нүүрээ халхалж, алчуур зүүдэг ганц улс байдаг нь 1 сая гаруй хүн амтай Туарег улс юм. Эцэг нь хүүдээ өв болгон үлдээдэг зүйл нь нүүрний хаалт, сэлэм аж. Ингэж эцгээсээ өвлөж авсан нүүрний хаалтаа эрчүүд нь эхнэр, нууц амрагийнхаа өмнө тайлах эрхтэй байдаг байна. Туарег улсын эмэгтэйчүүд нь илүү давуу эрхтэй байдаг аж. Тэд нөхөрт гарахаасаа өмнө хэчнээн ч эртэй уулзаж, сексийн хамтрагч болж болдог. Өөрөөр хэлбэл, үүнийг нь зөвшөөрчихдөг байна. Эмэгтэйчүүд нь эрчүүдээ бодвол сексийн эрх чөлөөтэй байдаг.

Нөхөрт гарахаасаа өмнө сексийн амьдрал нь дэндүү чөлөөтэй, замбараагүй байхыг зөвшөөрдөг ч, гэрлэсний дараа энэ байдлаа хэвээр нь авч явах хүсэлтэй эмэгтэйчүүд байдаг аж. Гэхдээ нууц амрагтайгаа уулзсан тохиолдолд нууц амрагууд нь шөнө ирж, үүр цайхаас өмнө явах ёстой.

Тус улсын эмэгтэйчүүд эд хөрөнгөө өөрийн нэр дээрээ авдаг. Хэрэв гэр бүл салсан тохиолдолд эд хөрөнгөө хэрхэн хуваахыг зөвхөн эмэгтэйчүүд л шийддэг байна. Энэ ард түмнийг “цэнхэр ард түмэн” гэж нэрийддэг аж. Учир нь эрчүүдийн уламжилж ирсэн нүүрний хаалт нь хар хөх өнгөтэй. Энэ өнгө арьсанд нь хөх туяа оруулчихдаг болохоор “цэнхэр ард түмэн” гэж нэрлэжээ.

 

Эх сурвалж: tsenzurgui.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)