Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Халдлага үйлдсэн этгээдүүд ОХУ-ын иргэд байжээ

Индонезийн нийслэл Жакарта хотод болсон халдлагыг долоон террорист үйлдсэний дөрвийг нь тусгай ажиллагаа явуулах үеэр устгасан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Харин Жакарта хотын цагдаагийн газраас, халдлагад оролцсон гурван террористыг баривчилж, дөрвийг нь устгасан. Одоо байдлыг бүрэн хяналтдаа аваад байна. Баривчлагдсан гурван этгээд нь ОХУ-ын иргэн бөгөөд өмнө нь террористуудад зэвсэг нийлүүлдэг байсан байж болзошгүй гэжээ.

Уг халдлага нь Жакарта хотын төвд байрлах “Саринах” гэх худалдааны төвийн орчимд үйлдэгдсэн ба гар бөмбөг дэлбэрсний улмаас нэг цагдаагийн ажилтан амиа алдаж, буудалцааны үеэр гурван энгийн иргэн гэмтжээ. Үүний дараа террористууд "Starbucks" кофе шоп руу бөмбөг шидэж, өөрсдөө “Жакартагийн театр”-т нуугдаж байсныг хүчнийхэн тусгай ажиллагаа явуулж устгасан тухай хууль сахиулах байгууллагууд мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)