Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Зүрхэнд туссан нулимс” нээлтээ хийнэ

"Морьтон” энтертайнмент, “Маршалл креатив” агентлагийн хамтын бүтээл “Зүрхэн дуссан нулимс” уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийнэ.

Киноны зохиолч, найруулагчаар Л.Ариунболд, продюсероор А.Мөнхтулга нар ажиллажээ. Харин гол дүрд М.Золжаргал, Б.Энхчимэг болон МҮОНТ-ын нэвтрүүлэгч Ж.Цовоо  нар тоглосон байна.

Киноны үйл явдлын тухайд Цэнгэл хэмээх бүсгүй Гийгүүлэн, Эгшиглэн гэх хоёр тэрсхэн охинтой. Цэнгэлийн анхны нөхөр нас барснаас хойш амьдралын эрхэнд Хүдрээ гэх залуутай хамт амьдрах болно. Цэнгэл өмнөд хөрш улс руу ганзагын наймаа хийж амьдралаа залгуулах бөгөөд нэгэн удаа бараагаа татахаар яваад хилс хэрэгт холбогдож байгаагаар киноны үйл явдал өрнөдөг  байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)