
Нэрийн хуудас бол тухайн хүний соёл, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх хамгийн чухал зүйл билээ. Тэгвэл бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр хачин жигтэй, өвөрмөц хэлбэр дүрс, дизайнтай нэрийн хуудаснууд байдаг болохыг та өмнө нь харж байсан уу? Ингээд дэлхий дээрх хамгийн сонирхол татам нэрийн хуудаснуудтай танилцъя.
Нэрийн хуудсаа ашиглан, бусдад яагаад эко орчныг бүрдүүлцгээе хэмээн уриалж болохгүй гэж?
Таны нэрийн хуудас нисэх онгоц болж хувирна гээд бод доо?
Хэрвээ та үсчин хийдэг бол доорх нэрийн хуудаснаас санаа аваарай.
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, үнэхээр ийм нэрийн хуудас байдаг аж. Энэ нь хэрвээ та хэн нэгэнтэй нууц, чухал ажил хэрэг ярилцах үед бүтэлгүй болбол өөрийнхөө хувийн мэдээллийг нууцлах үүднээс тухайн хүнд нэрийн хуудас идэхийг санал болгодог гэнэ. Хачирхалтай байгаа биз?
Зүрхний цохилтыг тань хэмждэг нэрийн хуудас байдаг гэхээр энэ хорвоо дээр байхгүй зүйл гэж үнэхээр ховор мэт санагдаж байгаа биз?
Бас л өвөрмөц сэтгэсэн байна шүү.
Мэргэжлийн үсчин, гоо сайхны салонд ажилладаг хүмүүст хэрэгтэй эд байна.
Хажуугаар нь чихэрлэг хоолны хор уршгийг сануулаад авах боломжтой байх нь ээ.
Хэрвээ та зураач бол өөрийнхөө гайхалтай бүтээлийг нэрийн хуудсандаа яагаад байрлуулж болохгүй гэж?