Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Шинэхэн аав 3 сарын цалинтай чөлөө авахаар боллоо

Швед улсад эхнэр нь амаржсан, хүүхэд үрчилж авсан тохиолдолд нөхөрт нь цалинтай чөлөө олгох хугацааг гурван сар болгож уртасгах шийдвэр гаргасан байна. Хуулинд зааснаар шинэ төрсөн хүүхэд найман нас хүртэл эцэг эхчүүд нийт 480 хоног цалинтай чөлөө авах эрхтэй гэжээ.

Эдгээр 480 хоногийн 390-д нь нийт цалингийн 80 хувийг олгох юм байна. Уг шийдвэр энэ оноос эхлэн хэрэгжиж эхлэх юм байна. Үүнээс гадна шинэ хүүхэд төрөх болон үрчлэн авах тохиолдолд бүрт эцэг эхчүүд нь 480 хоногийн цалинтай чөлөө авах эрх үүсч байгаа аж.

Харин эцэг эхчүүд цалинтай чөлөө аваагүй тохиолдолд хүүхдээ найман нас хүртэл ажлынхаа цагийг 25 хувиар бууруулж, бүтэн цалингаа авах эрхтэй байхаар хуулинд заажээ.

Үүнээс гадна Шведийн Засгийн газар хүүхэд бүрт 16 нас хүртэл нь сар бүр 125 ам.долларын тэтгэмж олгодог бөгөөд олон хүүхэдтэй гэр бүлүүдэд тэтгэмжийг мөнгийг нэмэж олгох журамтай юм байна

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)