Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

"Талын түмэн адуу"-ны баяр болно

"Талын түмэн адуу” өвлийн баярыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ. Тус баярыг Хэнтийчүүд хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Монгол орны өвлийн аялал жуулчлалын хөгжилд нэгэн өнгө нэмж, нүүдэлчин монголчуудын олон мянган жил уламжлан ирсэн гайхамшигт адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, талын салхи ханхлуулсан адуучин залуусын гарамгай  чадвар, Монгол хүн, адуу хоёрын салшгүй шүтэлцээг сурталчлах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой өвлийн наадмаар олон сонирхолтой арга хэмжээ болох аж.

“Талын түмэн адуу” өвлийн баяр наадмыг зохион байгуулагчид үзэгчидтэй хамтран Батноров сумын сургуулийн дотуур байрны номын санг тохижуулах, ном хандивлах сайн үйлсийн аяныг энэ үеэр өрнүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)