Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

ЭВИЙН ЦАВУУ ШИГ ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРЭЛД

МАН УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонх байхдаа Засгийн газраа өөрсдөө түлхэн унагаснаараа Монголын улс төрийн түүхэнд шинэ хуудас эргүүлэв. Өмнө нь өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулж үзээгүй, дотооддоо зангидсан гар шиг эв нэгдэлтэй хэмээн сурталддаг байсан энэ намын үндсэн имиж энэ өдрөөс хойш нуран уналаа.
 
Хоорондоо зодолдсоор байгаад Засгийн газраараа тоглож орхидог улс төрийн болчимгүй занг одоо ганц АН-д наах аргагүй болсон. МАН ч гэсэн яг одоо АН-ын гаргасан толхилцлын тэрхүү жимээр алхаж явна. Ухаан суух, уруудан бутрах хоёрын зааг дээр ирсэн улс төрийн ууган намын нүүдэл болгоныг олон нийт анхааралтай ажиглаж байна. Хуульд заасан 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдаа тодруулах нь МАН-ын хувьд нэн тулгамдсан алхам болсон. Ямар шалгуураар ямар хүнийг Ерөнхий сайдаар тодруулахаас наанадаж шинээр байгуулах Засгийн газрын, цаашлаад нэр хүнд нь навсайтлаа унасан намынх нь хувь заяа шууд шалтгаална. Тийм учраас МАН бас нэгэн сорилтын өмнө зогсож байна. 
Хэвлэлүүдэд Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломжтой хэд хэдэн эрхмийн нэр дурдагдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, С.Бямбацогт, Н.Энхболд, Д.Хаянхярваа нарыг гүйцэтгэх засаглалын тэргүүн болох боломжтой гэсэн таамаг хүчтэй явж харагдсан. Ерөнхийлөгч Х.Баттулга лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Дан, давхар дээл бол тулгамдсан асуудал биш. Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй бол хэдэн давхар дээлтэй байсан ч болно” гэж хэлжээ. Үүнээс харахад дээр дурдсан, УИХ-д хэдэнтээ сонгогдож улс төрийн хат суусан эрхмүүдийн хэн нь ч Ерөнхий сайдад нэр дэвших, Ерөнхийлөгчөөс дэмжлэг авах магадлал өндөр боллоо гэж дүгнэж болно. МАН дотроо эе эвдрэлцсэн алдаагаа давтаж, олны итгэлийг сэвтүүлсэн шархаа сэдрээхгүйн тулд нэн түрүүнд эвийн цавуу шиг Ерөнхий сайд тодруулах нь амин чухал болчихоод байна. Дээр дурдсан эрхмүүдийн давуу болоод сул талуудыг харьцуулж харцгаая.
Ц.Нямдорж
Монголын улс төрд олон жил хатаагдсан маш туршлагатай улстөрч. Өөр дээрээ гал дуудаж чаддаг. Яагаад ч юм, үе үеийн Ерөнхийлөгч, бас өөрийнхөө намын дарга нартай байнга зөрчилддөг. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг танхимд сайдаар ажиллаж байхдаа муудалцаж сайдалцаж явсан түүх түүнийх.
У.Хүрэлсүх.
У.Хүрэлсүхийн нэр Ерөнхий сайдад хүчтэй яригдаж байгаа. Бас л хуйхтай эр гэж нийгэм түүнийг хүлээн зөвшөөрдөг. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар нэр хүнд нь нийгэмд өндрөө авсан нь тогтоогдсон. Ерөнхий сайд болоход гагцхүү парламентын гаднаас орж ирэх нь сул тал болж мэдэх юм. 
Ө.Энхтүвшин
Парламентын сэтгүүлчээс парламентч болтлоо өсөж дэвшсэн нэгэн. Н.Энхбаярын хаанчлалын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Дараа нь нам дотроо жигүүр байгуулж дарга нартайгаа ана мана үзэлцсэн. Тэгээд дараа нь Боловсролын сайд болсон. МАН-ын дарга ч байж үзсэн. Ер нь бол олонх доторх цөөнх болж дуугарч чаддаг онцлогтой. Хотгойдын Чингүнжавын удам болоод ч тэр үү, тэмцэгч зан чанар илүү тодордог. 
С.Бямбацогт
УИХ-д гурав дахиа сонгогдсон улстөрч. Өмнөх УИХ-д МАН-ын буюу цөөнхийн бүлгийн даргаар ажиллахдаа Монголын улс төрд чадвараараа илүү тодорч харагдсан. Бүлгийнхээ гишүүдийг атгасан шагай шиг зангидаж эрх баригчдыг маш олон удаа буланд шахаж, хүнд цохилтод оруулж байв. Сонгуулийн дараа түүнийг Ерөнхий сайд болно гэх таамаг хүчтэй байсан ч тэрээр өөрөө нэрээ татаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон гэдэг. Элдэв бүлэглэл фракцад багтаж хайрцаглагдаад байдаггүй онцлогтой.
Н.Энхболд
Монголын парламентад Төв аймгаас олон удаа тасралтгүй сонгогдсон туршлагатай парламентч. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Даруу төлөв зан чанарыг нь олон нийт үнэлдэг.Нэг нутаг гэдэг үүднээс М.Энхболдын дохио зангааг гүйцэлдүүлэгч болж Ерөнхий сайдад нэр дэвших гэж байна гэсэн хардлага түүнийг тойроогүй. Үнэхээр буурьтай суурьтай хүн хэрэгтэй гэвэл түүнийг Ерөнхий сайд болгоход буруудах зүйл үгүй. 
Д.Хаянхярваа
65 гишүүн бүхий одоогийн МАН-ын бүлгийг удирдаж байгаа. Өмнө нь Дарханы Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс таньдаг. Төрийн ажлын туршлагаараа хэнд ч чамлагдахааргүй нэгэн. Бас харьцангуй нэр цэвэр улстөрч гэж хэлж болно. Улс төрийн тогоонд чанагдсан энэ хашир улс төрч аливаа зүйлийн эвийг олохдоо гаргууд. Буулт хийхдээ ч хийж, буцаагаад далайхдаа ч далайж чадах тэсрэмтгий чанар түүнд бий. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (26)
Зочин [103.212.117.236] 2017/09/23
Олон жил төрд ажилласан туршлагатай залуу төрийн түшээ бидэнд хэрэгтэй С.Бямбацогт гишүүн л хийж чадна
Зочин [103.212.117.236] 2017/09/23
Төрийн хүмүүс төрд л ажиллах хэрэгтэй түмэндээ нэртэй төрдөө зүтгэлтэй хүн бидэнд хэрэгтэй Бямбацогт гишүүн иргэд болон сонгогчдынхоо итгэлийг алдаагүйг бид хийсэн ажил хэлсэн үгнээс нь мэднэ. Дэмжиж явдаг шүү
Зочин [103.9.90.53] 2017/09/22
Зоригтой, туршлагатай зангидаж чадах хүн л хэрэгтэй дээ
Зочин [202.9.41.92] 2017/09/22
Элбэгдорж Бямбацогтын. М.Энхболд Н.Энхболдыгоо дэвшүүлж байна эд ийм л юм хийдэг улс даа. Ард түмэн тэнэг биш малуудаа
Зочин [202.21.127.246] 2017/09/23
Өөрөө тэгэгтвээ
Зочин [112.141.13.108] 2017/09/22
Byambatsogt enkhtuvshin 2 l gaigui ni bh shig bnadaa
Зочин [103.9.90.231] 2017/09/22
Бямбацогт л сайд шиг сайд байж чадна даа...
Зочин [112.72.11.113] 2017/09/22
Ardiin nam bas lntohiroogoo hiij hurelsuhe nyamka ene teree songoj iluireh bii dee. Byambatsogt k ug n arai doriun zaluu baigaa yum. Mungutei businesstei hunii halaasruu guigeed baihaargui uuriin tolgoitoi hun dee
Зочин [66.181.160.57] 2017/09/22
Baymbatsogtoos uur songochih hun alga baina daa... Bazval harin bazsan shig bazah bh daa (y)
Зочин4 [59.153.113.107] 2017/09/22
Baymbotsogt hiij chadna ungursun 4 jild hen duugarch bsniig olon tumen medne
Зочин [202.179.31.18] 2017/09/22
Бямбацогт л биш шүү ховдынхон мэднэ
Зочин [27.123.214.121] 2017/09/22
Бямбацогт чадвартай, тулхтай, сайн улс төрч.Тэр чадна.
Зочин [27.123.214.126] 2017/09/22
Хэлэх гэснээ хэлчихдэг. Жирийн ардын амьдрал сайн мэддэг. Сайн ЕС болж чөдна.
Зочин [223.39.188.57] 2017/09/22
Byambatsogt chadna aa.
Зочин [49.0.135.171] 2017/09/22
Боломжтой нь БямбаЦогт л доо
Зочин [203.91.112.214] 2017/09/22
Сөрөг хүчин байхад зангидаж гар нийлж ажиллуулж чадсан, хууль зүйн салбарыг ч цэгцэлж чадаж байна СБямбацогтод боломж олгоод үзэх хэрэгтэй
Зочин [45.117.32.5] 2017/09/22
Бямбацогт бол биш юм аа. Элбэгдоржийн гар хөл шүү дээ.
Зочин [202.21.127.206] 2017/09/22
Byambatsogt ES hiichnee
Зочин [202.131.248.54] 2017/09/22
Сөрөг хүчин байхдаа л эвтэй хүчтэй зангарагай байсан даа. МАН сөрөг хүчин байсан шигээ л ажилламаар байгаа юм даа.
Зочин [27.123.214.126] 2017/09/22
ungursun jiluuded MAN yamar ih evtei bas huchtei baivaa
Зочинzochin [203.91.112.214] 2017/09/22
Uls turch bhaasaa iluu ediin zasgiin setgeleegeetei hun garaasai. turd darga hiihees oor ajil hiij uzeegui harah untsug ni gantshan gazart togtchihson humuus heregguiee odoo.
Зочин [103.9.90.53] 2017/09/22
Бямбацогтыг залуухан гэхгүй ээ. Хамгийн гол нь шинэ хуучин "бор халзан хонь"-уудаа цэгцэлж чадах байх. хаянхярваа чадсахнгүй
Зочин [138.68.128.28] 2017/09/22
Hoorondoo ewee hicheetsgee MAN ta nariin zodoon Mongolig samarna shuu
Зочин [202.70.46.207] 2017/09/22
Тийм хүн байхгүй л даа
Зочин [112.72.11.113] 2017/09/22
Бямбацогт сайн залуу арай нөгөөдүүл шиг ээ худалдагдахнүй байх
Зочин [202.70.46.207] 2017/09/22
Шудрага ард түмнийхээ төлөө ажил хийдэг хүн гарах нь зөвөө