Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Д.Бодоо, С.Данзан нарыг энэ өдөр хилсээр хороож байжээ

Улс төрийн хэлмэгдүүлэлтэнд нийтдээ МонголУлсын 35 мянга орчим хүн хамрагдсан тухай мэдээ байдаг. Зарим хүмүүс улс төрийн хэлмэгдүүлэлт  1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эхэлсэн гэж үздэг. Энэ өдөр Монголын төр, цэргийн нөлөөбүхий  14 хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэн хөнөөсөн билээ. Иймээс  есдүгээр сарын 10ны энэ өдрийг Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон төрөөс албан ёсоор зарлаж жил бүр тэмдэглэж буй юм.

Хэлмэгдүүлэлт оргилдоо хүрсэн энэ үед нам, төр, цэрэг, залуучуудын болон лам нарын маш өргөн хүрээг хамарсан баривчлгаа явагдаж, нийт ард олныг ангичлан ялгаварлах, хүн хүндээ үл итгэх явдал дээд цэгтээ хүрсэн байжээ.

Гэхдээ улс төрийн хилс хэргээр хэлмэгдүүлэлт энэ үеэс нилээд эрт  эхэлж бүр Богдын Засгийн газрын гишүүдийг  1921 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс баривчилж, 1922 оны 8 дугаар сарын 30 ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Догсомын Бодоо нарын  14 хүнийг цаазлан хороосон байна.

Үүнээс 2 жилийн дараа буюу 1924 оны 8 дугаарсарын 30-ны өдөр МАН-ын Төв Хорооныдарга, Сангийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Солийн Данзан нарыг Шар хаданд учир шалтгааныг нь ялгахгүйгээр буудан хороож байжээ. Энэ нь МАН-ын 3 дугаар их хурлын хуралдааны дундуур хурлынхаа даргыг буудаж хороосон явдал байв.  ИйнхүүД.Бодоо, С.Данзан нарыг хоёр жилийн зайтай  наймдугаар сарын 30-ны энэ өдөр цаазалж  байсан  байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)