УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд өнөөдөр 11.00 цагт Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавина. Т.Аюурсайхан өмнө нь “Монгол ардын нам доторх алдаа завхрал, сүүлийн жилүүдэд бугшсан асуудлыг илааршуулах, цэвэрлэх, зөв замд нь оруулах ажил ихээхэн хүч хөдөлмөр, зориг тэмцлээр бий болох дүр зураг харагдаж байна. Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотой учраас үүнийг зориглон хийхээс аргагүй” хэмээн мэдэгдэж байсан.