Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Б.Эрхэмбаяр 66-кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн оюутны "Универсиад" наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66кг-д зодоглосон Үндэсний шигшээ багийн тамирчин Баттогтохын Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний даваандаа Макаогийн тамирчинг 1:04 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Хорватын Марко Драсковичийг 2:06 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Нидерландын Матьяс ван Хартенг вазари үнэлгээгээр ялсан. Хагас шигшээд Казахстаны Гумар Кыргызбаевыг вазари үнэлгээгээр ялснаар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдсэн. Гэвч тэрбээр олимпийн мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)