Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

133 дугаар сургуулийн нэг, хоёрдугаар давхрыг хууль бусаар хувийн сургуульд ашиглуулна гэжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь хамгийн их хүн амтай хорооны нэг. Ганц ч улсын ерөнхий боловсролын сургууль байдаггүй тус  хороонд арай гэж нэг сургууль баригдтал тус сургуулийг эрх мэдэлтнүүд хувийн сургууль болгож төлбөртэй ашиглах гэж байна. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн урд баригдаж буй улсын ерөнхий боловсролын дунд сургууль /133 дугаар/ нэг ээлжиндээ 640 хүүхэд хоёр ээлжиндээ нийт 1280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтайгаар энэ жил ашиглалтанд орно гэж төсөвт суугдсан байна. Гэвч "Монгол тэмүүлэл" лабортори сургууль 3, 4 дүгээр давхарт нь байрлахаар болсон байна. Энэ ахлах сургууль нь Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд байрлаж байгаа бөгөөд одоогоор 180 хүүхэд хичээллэдэг юм байна. Мөн төлбөртэй бөгөөд одоо суралцаж буй хүүхдүүд нь энд ирж хичээллэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
Ингэснээр 133 дугаар сургуулийн нэг болон хоёрдугаар давхарт нэг ээлжиндээ 400 буюу хоёр ээлжиндээ 800 хүүхэд хичээллэх боломжтой болсноор, тус хорооны 480 хүүхэд хохирно. 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд удаа дараалан хандаж албан тоот хүргүүлсэн хэдий ч албан бичгийн хариу ирээгүй байна. Өмнө нь дөрөвдүгээр сард яамны холбогдох мэргэжилтэн нь долдугаар сард ашиглалтад орж 2017-2018 оны хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээж авна гэсэн хариу өгсний дагуу мэдээлэл оруулж байсан. Энэ хугацаанд барилгын явц муу байсан тул удаа дараалан шаардлага хүргүүлэн ажиллаж байжээ. 
Өнөөдрийн байдлаар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаатай уулзахад “Барилгыг улсын комисс хүлээж аваагүй байгаа. Гэхдээ есдүгээр сарын 1-нд бүртгэлээ хийж хүүхдүүдээ хүлээж авна. Захиралд томилогдох хүний материалыг АТГ-т хүргүүлсэн. Захирал томилогдож байж Нийслэлийн Засаг дарга батлаад дараа нь багш, ажилчдаа авна” гэжээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)