Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын хурал Улаанбаатарт болно

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын "Дойче Велле" академи болон “Монгол” телевиз хамтран “Investigative Journalism Dialogue” олон улсын хурлыг 2017 оны есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
 
Монголд анх удаагаа болох уг хурлын үеэр гадаад, дотоодын эрэн сурвалжлах сэтгүүлчид туршлага солилцож, олон улсын зөвлөх багш нар мэргэжлийн зарим асуудлаар зөвлөлгөө өгнө. Мөн хуралд оролцогчид хөгжиж буй орнуудын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтдаа эрэлхийлэх юм.
Хуралд INSEAD нийгмийн инновацийн төв, GIJN буюу Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ, Дойче Велле Академи, Японы “Waseda Chronicle” зэрэг байгууллага, АНУ, ХБНГУ, Өмнөд Солонгосын эрэн сурвалжлах сэтгүүлчид, Монголд ажиллаж буй олон улсын болон димпломат байгууллагын төлөөлөл оролцоно.
Олон улсын хурлын үеэр Монголын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв, түүний цахим хуудасны нээлтийг хийж, эрэн сувалжлах сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн анхдугаар уралдааны шагналыг гардуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Хурлын үеэр
-Хөгжиж буй орнуудад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх боломж, бэрхшээлийн талаар хэлэлцэх
-Бусад улсын туршлагаас суралцах
-Эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан бие даасан, хараат бус төвийн тогтвортой байдлын талаар санал солилцох. Дэлхийн бусад орны ижил төстэй байгууллагуудын туршлагаас судлах, хамтран ажиллах
-Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг сэтгүүлч, судлаачдын харилцаа холбоог сайжруулах, хамтран ажиллах орон зай бий болгох
-Сэтгүүлчид эрэн сурвалжлах бүтээлээ хэрхэн “борлуулах”, хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээс хэрхэн ашиг, орлого олох арга замын талаар хэлэлцэх болно. Энэхүү хурал эрэн сурвалжлах сэтгүүлзүйд суралцах хүсэлтэй, энэ чиглэлийн сүүлийн үеийн мэдээллийг сонирхож буй хэн бүхэнд нээлттэй.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)