Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

У.Хүрэлсүх Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдлөө өгчээ. Өмнөх долоо хоногт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүх бүгдээрээ албан тушаалаа өгч байгаад шалгуулъя гэж хэлсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн. Энэхүү үгэндээ хүрч Шадар сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Үүнээс гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг одоогийн албан тушаалаа үргэлжлүүлэн хаших эрхгүй гэж үзэж байгаагаа өргөдөлдөө дурджээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)