Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хантайширын нуруунд бугын төл нутагшуулж эхэллээ

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, “Алтайн халиун буга” төрийн бус байгууллагатай  хамтран тус аймгийн Хантайширын нуруунд бугын төл болох элийг нутагшуулж эхэлжээ.
Ингэхдээ Хантайширын нурууны бугын тоог нэмэгдүүлэх, цус сэлбэх зорилгоор Хустайн нуруунаас бугын төл авчирсан байна. Тус аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутагт тусгай хашаа барьж элийг байгаль хамгаалагчид болон бэлтгэгдсэн маллах хүн ажиллуулж байгаа аж.
Уг ажлыг 1994 онд Говь-Алтай аймгийн төвийн I сургуулийг төгссөн хэсэг залуучууд санаачлан гүйцэтгэж байгаа ажээ. Тэд шинэ сүрэгтээ Тайшир, Алтай гэх зэрэг нэр хайрласан гэнэ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)