Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ц.Сандуйг огцруулах гарын үсгээсээ төлөөлөгч нар буцаж эхэллээ

 
НИТХ-ын дарга Ц.Сандуйд ёс зүйн хариуцлага тооцож, огцруулах асуудлыг өнөөдөр НИТХ-ын 16 төлөөлөгч өргөн барилаа. Дээрх төлөөлөгчид нь Шадар сайд У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооны фракцид харьяалагддаг бөгөөд огцруулах асуудал өргөн барьснаараа Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж АН-ынхантай хамтарч намынхаа эсрэг ажиллаж байсан нь ил болж байна. Тэд НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгчийг ятгаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн Ардчилсан нам У.Хүрэлсүхийн фракцтай хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байна. Учир нь, У.Хүрэлсүхийн фракц МАН-ыг шинэчлэхийн төлөө бус Шадар сайдын суудлаа ахиулж МАН-ын дарга, улмаар Ерөнхий сайд болох, цаашлаад хотын төр, захиргааны байгууллагыг өөрсдийн хүмүүсээр дүүргэх шантааж хийж байна хэмээн тэд үзжээ.
 
Өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төр, засгийн удирдлагууд Ц.Сандуйг огцруулах шаардлагагүй хэмээн үзсэн. Учир нь, хуулийн байгууллагуудаас АН, МАХН-аас сонгууль угтаж дэлгэсэн “60 тэрбумын” гэх бичлэгийг хүмүүсийн яриаг эвлүүлж зохиосон болохыг нотлосон юм. Иймд хуулийн байгууллага гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад хариуцлага тооцох ёсгүй хэмээн хууль дээдлэх зарчмыг барьж Ц.Сандуйг огцруулах шаардлагагүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан байна.
 
Дашрамд дурдахад, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар нарын өргөн барьсан 16 хүний гарын үсэг бүхий огцруулах бичигт Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Б.Сүхбаатар, Г.Төмөрбаатар, Ш.Үнэнбат, М.Халиунбат, М.Эрдэнэтуяа, Э.Бат-Амгалан, Ж.Батбаясгалан, Б.Бямбадорж, Б.Батнасан, Н.Батсүмбэрэл, Ч.Гантулга, Р.Дагва, Д.Мөнхжаргал, Б.Мөнхбат нар гарын үсэг зуржээ. Дээрх бичгийг өргөн барьсны дараагаар НИТХ-ын төлөөлөгч М.Эрдэнэтуяа гарын үсгээсээ буцсан байна. Учир нь, гарын үсэг зуруулах асуудал хууль бус байжээ.
 
НИТХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус хурлыг зарлуулах асуудлыг У.Хүрэлсүхийн фракцийн Б.Сүхбаатар, Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс тавьсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар НИТХ-ын даргыг 45 төлөөлөгчийн 3/2 нь зөвшөөрвөл УИХ-ын даргын захирамжаар огцруулдаг. НИТХ-ын дарга дөрвөн жилийн хугацаагаар томилогддог бөгөөд дарга чөлөөлөгдсөн тохиолдолд НИТХ-ын төлөөлөгчид огцордог юм. Энэ тохиолдолд нийслэлийн хэмжээнд НИТХ-ын нөхөн сонгууль явуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МАН цаашид нийслэлийг удирдах уу, эсвэл нөхөн сонгуулиар АН-д ялагдах уу гэдэг чухал сорилтын өмнө ирээд байна. Иймд төрийн тогтвортой байдал, намын эв нэгдлээ, одоогийн байр сууриа хамгаалж үлдэхийн тулд Ардын намын төлөөлөгчид Ц.Сандуйг огцруулах гарын үсгээсээ албан ёсоор буцаж эхлээд байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (6)
Зочин [119.40.97.94] 2017/08/18
Сандуй огцорвол сайн Огцрохгүй бол бүр сайн.
Зочин [202.9.47.177] 2017/08/17
2020 онд тэртээ тэргүй төрхөндөө буцахаас хойш алдах юм байхгүй гарын үсгээ зур
Зочин [185.170.41.8] 2017/08/17
haha odoo hereg hiigeguin batlagdaad ogtsorhoorgui bolonguut shuud arisaa uurchilj bhku yu bas l ichih heregtei dee ene humuus. Ter har ulger jishee bolj bgaa Hurelsukh gedeg nuhur bur namaasaa urwaad esreg namd ajillaj bsan bnlee shde ichdeggui sugaldaruud
Зочин [176.126.252.11] 2017/08/17
Угаасаа хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэг үүрнэ гэж хаана ч байхгүй л дэ. Харин энэ урваж шарвасан Хүрэлсүх мэтийн нөхдүүдийг жинхэнэ хөөж явуулах хэрэгтэй шүү
Зочин [162.219.176.235] 2017/08/17
baliar urwagch naad Hurelsuh gegchee zailuulj hayaach
Зочин [185.24.68.85] 2017/08/17
Муусайн урвагч нар энэ манын нэр хүндийг юүчгүй унагасын байндаа одоо тэр хүрэлсүх нтр чадахгүй урвагч нарт монголчууд яс цуснаасаа дургүй