Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Hero" Б.Баатар,Шадар сайд У.Хүрэлсүх нарын утасны яриа /бүрэн эхээрээ/

Баатар: Сайн байна уу, та.
 
Хүрэлсүх: Бичлэг хийгээгүй биз /инээв/
 
Баатар: За яршиг бичлэгээ унтраачихъя. Рекорд пауз авчихъяа.
 
Хүрэлсүх: Чи бичлэг хийсэн байж магадгүй шүү.
 
Баатар: Ямар аймар юм бэ. Ийм муухай нэр хүндтэй ч болчих гэж нээрээ.
 
Хүрэлсүх: Зүгээр ч байж чадахаа байсан. Хүнтэй ч юм ярьж чадахаа байсан байна шүү дээ. Чамтай л ярьж байна. Чамаас өөр хүнтэй бол ярих ч үгүй шүү дээ.
 
Баатар: За. Ярих ч үгүй. Шадар сайд хаагуур байна.
 
Хүрэлсүх: Баяр наадмын комиссоо хийж байна шүү дээ. Надад бас үндсэн ажил байна ш дээ. 
 
Баатар: Байна л даа одоо харин тийн. Хөөш та өнөөдөр орой яахын гурав бүгдээрээ уулзах юм уу. Үгүй юм уу.
 
Хүрэлсүх: За хэн.
 
Баатар: Оюука над руу хэлээд би юу яасан шүү дээ. "Тулга" ахад юм хэлсэн ш дээ. Өнөөдөр уулзах уу гэсэн за яг шүү гэсэншдээ уг нь.
 
Хүрэлсүх: Өнөөдөртөө амжихгүй. Маргааш л болъё. Чи хаагуур байгаан.
 
Баатар: За за. Би жимдээ л байна. Одоо жим хийж хүн шиг байя. Өөрөө дэвшиж байгаа юм шиг гүйлээ хэд хоног өвчтэй юм шиг.
 
Хүрэлсүх: За одоо тэгээд баяр хүргэе. Уясан морио уралдуулж түрүүлсэн бөх уяач их сайхан болж байна шүү дээ. Ойлгомжтой.
 
Баатар: Харин тийн уяа ч сайхан байна өө.
 
Хүрэлсүх: Хөгийн хөгийн юм ч их боллоо доо. Одоо тэгээд уулзаж байгаад ярья даа. Үлгэр домог шиг ч юм одоо.
 
Баатар: Үлгэр домог шиг юм ч болсоон болсон. Харин тиймээ /инээв/ Та юу яах юм биш үү. Цаадахтайгаа нэг ярьсан нь дээр юм биш үү. Би бол ерөнхийдөө хэлчихсэн байгаа. Тэгээд өнөөдөр тэгвэл "Топор"- той уулзчихья л даа тэгүүл. Таныг чинь "Топор" гэдэг шүү дээ. Таны нууц нэр "Топор" шдээ. "Топор"-той уулзчихмаар байна гээд л инээгээд л байна лээ. Би тэгээд хэлсэн байхгүй юу. Ерөнхийдөө таны ялалтын чинь бараг л 40-50 хувь нь юу бол энэ хоёр чинь ингээд Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тиймээ. Тэднийг бол арчих ёстой байсан. Тэгээгүй нь гээд учир нь тэр байна гээд татаж унаад байна лээ.
 
Хүрэлсүх: Өөр юу байна.
 
Баатар: Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзээд суугаад татаж унаад байсан.
 
Хүрэлсүх: Би чамд морь морь гэж хэлээ биз дээ. /инээв/
 
Баатар: Энэнээс илүү би яаж дэмжихэв дээ гэсэн чинь хүн болгон л тэгсэн байна лээ.
 
Хүрэлсүх: Дараа нь одоо тэрүүгээр чинь өөрөө байдалд орсон шүү дээ.
 
Баатар: Тэгсэн
 
Хүрэлсүх: Та нар ч алдаг хүмүүс шүү. За яахав уулзаж байгаад ярина аа. Өнөө орой юм уу, маргааш залгая за юу. Оюука та хоёр байж байгаарай.
 
Баатар: Тэгээд юу юм биш үү ах. Оюукатай ярьж байна. За тэгий за баярлалаа ах.
 
Хүрэлсүх: Ок
 
Баатар: Одоо таны юм руу оръё. Таныг бас уралдуулмаар байх юм одоо.
 
Хүрэлсүх: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуулъя гэж ярьсан. За яахав нэг нь ч уралдаад түрүүлчих шиг боллоо. /инээв/
 
Баатар: Яваад л байгаа биз дээ. Одоо таныг түрүүлүүлнээ.
 
Хүрэлсүх: Тэр ч одоо ер нь их ойрхон болчихоод байгаа шүү дээ. За тэгье тэгээд уулзаж байгаад ярья.
Бичлэгийг эндээс үзэх боломжтой. https://www.facebook.com/pg/soninmn.agency/videos/
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)