Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Монгол Улсад Тэмүжин нэртэй 6940 хүн байдаг

Үндэсний статистикийн хорооноос гаргасан сонирхолтой мэдээллүүдээс хүргэж байна.
 
Монгол Улсад түүхэн суутнуудын нэртэй цөөнгүй хүн бий. Тэгвэл түүхэн нэрүүдийг Тэмүүжин (6940) тэргүүлж, Сүхбаатар (4498), Мандухай (923), Чингис (570), Бөртэ (538) удаалж байна. 
 
Хамгийн урт нэр 41 үсэгтэй
 
Монгол Улсын хамгийн урт нэртэй иргэнийг Номинчулуунухаанзаяамөнхэрдэнээнхтөгөлдөр гэх бөгөөд түүний нэр 41 үсэгтэй. Түүний дараагаар Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо, Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа гэсэн нэр 39, 38 үсэгтэйгээр эрэмбэлэгдэж байна. 
 
Монголчуудын хамгийн түгээмэл овог Боржигон 
 
Манай улсын хамгийн түгээмэл ургийн овог Боржигон бөгөөд ийм овогтой 643886 хүн бий. Монголчуудын хамгийн түгээмэл 10 овогт Сартуул, Тайж, Монгол, Шарнууд, Бэсүд, Харчин, Чонос, Өөлд Олхонуд овгийнхон багтаж байна. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)