Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Доргио шөнийн клуб зүсээ хувиргажээ

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтынханы анхаарлын төвд байсан хэд хэдэн шөнийн цэнгээний газрууд үүд хаалгаа барьж байсан цаг саяхан. Тухайлбал, эдгээрээс хамгийн асуудал дагуулж байсан Доргио гэх нэртэй шөнийн клуб зүсээ хувиргаж “Choco Metropolis club”  нэртэйгээр үүдээ хаалгаа нээхээр зэхэж байна. Тус клуб нь өнгөрсөн хугацаанд бидний сайн мэдэх Барилгачдын талбайн яг төв цэгт клубынхаа үйл ажиллагааг явуулж архидан согтуурах гээд элдэв бусын хэл ам тарьж олон ч удаа хууль хяналтынхан үүд хаалгыг нь бариулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар цахилгааныг нь хүртэл тасалж байсан. Тус клуб нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмийг уландаа гишгэж цагдаагийн байгууллагад бүртгэлтэй болж байсан газар. Гэтэл одоо өөр газар үйл ажиллагаагаа дахин шинэ нэртэйгээр эхлүүлж байгаа нь дахин гэмт хэргийн ертөнцөд олон залуусыг уруу татан оруулахаар зэхэж байгаа нь харамсалтай. Ямартай ч та бүxний хэзээний танил Доргио клуб цоо шинээр үүд xаалгаа нээж монголын мангас болсон дижи нарын баг хамт олныг бүрдүүлж хуучны дурсамжийг тань сэргээж өгөхөөр зэхэж байна. Уг нь тус газрынхан зүсээ хэдий хувиргасан ч хуучныхаа арга барилыг хэвээр нь хадгалж байгаа гэнэ шүү.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [81.7.9.180] 2017/08/10
Mongol diildehee baitsan ene baar sawiig yanda zaluus ni barand orj arhidan sogtuurhaas oor zuil medehgui
Зочин [142.0.201.41] 2017/08/10
Dorgio gedeg nertei ene baar bolio neree hed solidiin. Ezen ni gej yachihsan amitan bdiin oor ym hiij mongo olj boldoggui ymuu. Baahan nasand hureegui huuhduudiig buruu zuild urialj gemt heregt uruu tataj bhiin. Etseg ehiinhee hodolmoriin ur shimiig hudlaa helj awaad naana chin ochij tushaadag har myngan zaluus baigaa sh dee. Odoogiin huuhdvvd arai oor ym sonirhdog bolson sh dee ter tarluugaa oorchlogdoj huwisaj bhad hulganii nuh shig gazraa boognvvlj mal met bolgoh geed ydchih ymaa. Oorsdiinh n
Зочин [162.219.176.244] 2017/08/10
2000on garsan uyee bodwol mongolchuud gaigui bolson shvv dee. Zambaraagui arhidalt namjij humuus ni ch ter joohon soyoljson. Za ingeed gaigui bolloo getel. Barnii nuuts ezduud zugaa tsengeliig delgeruuleh zorilgoor. Sunrise, touch me, Whight geh met balai shownuudiig utga uchirgui delgeriileedehlee. Manai ulsiin bolowsroliin tuwshin ch gaigui bolj bhad ene maygaar ywbal baahan diplomtoi arhichid l uldeh wii dee. Emgenel shvv
Зочин [81.7.9.180] 2017/08/10
Xichneen ongu zusee solilooo geed nemer bnu mass tgsenee new mass odoo castle ymarch ylgaa baihgui heweeree l bnleshd hun ordogui