Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Айшолпан “Asia Game Changer Awards” шагнал шагнал хүртэхээр болжээ

Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүнд гардуулдаг “Asia Game Changer Awards” шагналыг "Бүргэдчин охин" киноны гол дүрийн охин Айшолпан хүртэхээр болсон байна.  Түүний бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь үнэлсэн гэж тайлбарт өгүүлжээ. Нэр дэвшигчдийг Asia Society байгууллагын дэлхийн сүлжээний 1000 гаруй гишүүдийн саналаар сонгодог юм байна. Шагналыг 2014 оноос эхлэн Ази тивийн нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан хүмүүст олгож эхэлжээ. Энэ жилийн шагналыг буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы “Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай, боловсролын Sesame Street байгууллага хүртсэн байна. “Asia Game Changer Awards” шагналыг арваннэгдүгээр сарын 1-нд Нью Йорк хотноо гардуулах гэнэ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)