Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн анхны албан ёсны хөтөч ном хэвлэгдлээ

Улаанбаатар хотын үүсэл гарал, түүхэн дурсгал, архитектурыг танилцуулахаас гадна шилдэг үйлчилгээний газруудынх нь тухай мэдээ, мэдээллийг багтаасан нийслэлийн албан ёсны хөтөч ном анх удаагаа хэвлэгдлээ.
Англи хэлээр гарсан тус ном нь гадаадад буй Монголын ЭСЯ-даар, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр, дотоодын томоохон зочид буудал, үйлчилгээний газар, аялал жуулчлалын байгууллагуудаар үнэгүй тараагдаж, өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлэх зорилготой.
Хөтөч номыг “Нийслэл guide” сэтгүүлийн хамт олон олон улсын жишгээр бэлтгэжээ. Тус номд үйлчилгээний газруудын хөтөч тэмдэглэгээ, соёл урлагийн наадмуудын мэдээлэл багтсан төдийгүй “Улаанбаатар паспорт” брэнд номын хямдрал, купоны эрхийг хавсаргаснаараа онцлог.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)