Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Нийт нутгийн 23 хувьд зуншлага хэвийн байна

ХХААХҮ-ийн яамнаас бүх аймгийн ХХААГ-тай холбогдож, зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан дүн мэдээг авч нэгтгэсэн байна. Аймгуудаас авсан мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна.  Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177.5 мянган малчин өрхөд 66.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.  Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацын судалгааг наймдугаар сарын 20-нд гаргана.
Өөр аймгийн нутагт өвөлжих магадлалтай 2921 өрхийн 1.1 сая, бусад сумдын нутагт өвөлжих магадлалтай 9225 өрхийн 3.6 сая, сум дундын отрын бүс нутагт 490 өрхийн 369 мянга, аймаг дундын отрын бүс нутагт 1151  өрхийн 843.0 мянга, хилийн зурвас газарт 3104 өрхийн 1.2 сая, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4502 өрхийн 2.1 сая, нийт 21399 өрхийн 9.2 сая мал отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 30.8 мян тн өвс, 11.7 мян тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн байна. 
Энэ жилийн хадлан бэлтгэлд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллах мэдээг орон нутгаас ирүүлээд байна.
Малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 36.0 мянган тн сүрэл, 23.0 мянган тн ногоон тэжээл, 48.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 71.0 мянган тн гар тэжээл, 9.0 мянган тн дарш, 141.9 мянган тн давс, хужир бэлтгэнэ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)