Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Алтан өд” наадам маргааш болно

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадам маргааш Монголын хүүхдийн ордонд болно. Энэ өдөр Монголын зохиолчдын гал голомт бадарсан өдөр тохиож буйгаараа мөн онцлог юм. Наадамд жүжиг киноны, яруу найргийн, түүхэн роман зэрэг долоон төрөлд шалгаруулалт явагдана. Энэ үеэр Д.Нацагдоржийн, Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг зохих хүмүүст олгодог. Түүнчлэн МЗЭ-ийн гишүүнээр элссэн найрагчдад үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. “Алтан өд” наадамд 100 гаруй бүтээл өрсөлдөж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)