Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ

Өсвөр насны хөвгүүд шингэрүүлсэн хий үнэрлэж мансуурч, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.
 
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрны гадаа хүүхдүүд ахуйн хий үнэрлээд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
 
Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийнхэн очиж шалгаж, үйлдлийг таслан зогсоосон байна. Тус дүүрэгт оршин суух 15 настай Х, Хан-Уул дүүрэгт оршин суух 16 настай Я, Ө, 14 настай У нар шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ. Тэд дэлгүүрээс хоёр газ худалдаж аваад дуусгасан гэдгээ хэлжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)