Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хоёрдугаар шатны санал хураалтыг 7-р сарын 9-нд явуулахаар товлолоо

Сонгууль амжилттай болсон ч нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн саналын босгыг даваагүй учраас хоёр дахь шатны дахин санал хураалт болох нь тодорхой болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд анх удаа дахин санал хураалт болох гэж байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын нэр дээр дахин санал хураалт болох нь тодорхой боллоо. 
 
Сонгуулийн 2-р шатны санал хураалтыг гадаад улсуудад 7-р сарын 4, дотоодод 09-ний өдөр явуулахаар СЕХ шийдвэрлэжээ. Санал хураалтын зардалд 7.2 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Энэхүү зардлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт ханджээ. Хуулиар дахин санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн аль нэг нь сонгогчдын олонхийн буюу 50+1 хувийн санал авч байж ялалт байгуулах ажээ. Тийм учраас сонгогчид дахин санал хураалтад идэвхтэй оролцож, саналаа заавал өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос уриаллаа. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [223.131.148.129] 2017/06/29
Хайран мөнгө манай орон чинь их өртөй гэсэнбиз дээ тэрнээсээ төлөөч.Хүүхэд хөгшидөөсөө их харамладаг улс манай улсаас өөр байхгүй байх
Зочин [150.129.143.35] 2017/06/27
hairin mungu nurj unah gj baigaa surguuli tsetserlegee sergeesen bol zugeer baihgui yu