Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Х.Баттулгын уулзалтыг МАН болиулжээ

АН-ын сонгуулийн штаб:
МАН-ын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч, цэрэг, цагдаагийн сургуулийг хүртэл өөрийн дураар удирдах болжээ. 
Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийх хүсэлт тавьсан боловч боломжгүй гэдэг хариу өгсөн Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг өнөөдөр хүндэт харуул жагсаан хүлээн авсан байна. 
 
Тэрбээр энэ сарын 19-ний өдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд “Сургалтын төвийн нутаг дэвсгэрт  их хэмжээний бороо орж, аянга цахилгааны голомт болж сургалт явуулах нөхцөл хязгаарлагдсан тул үед ус, байгалийн гэнэтийн аюулаас сэргийлэх зорилгоор “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан бүрэлдэхүүний сургалтын үйл ажиллагааг зогсоож, “Оюутан цэрэг”-үүдийг гэрт нь тараасан тул уулзалт зохион байгуулах боломжгүй тул үүгэр мэдэгдэж байна” гэсэн бичиг илгээж байсан бол өнөөдөр ийнхүү хүндэт харуул жагсаан, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг арын хаалгаараа оруулж уулзалтыг зохион байгуулжээ. 
 
Мөн тэнд зогсож байсан АН-ын туг барьсан ухуулагчдын өмнүүр МАН-ын тугтай ухуулагчдыг цагдаа нар зохион байгуулан байршуулж зогсоосон байна. 
МАН ийнхүү төрийн эрх барьж байгаа давуу талаа ашиглан, цэрэг цагдаагийн байгууллагыг хүчээр удирдаж байна.  
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (15)
Зочин [59.153.114.116] 2017/06/26
Khuuli saxiulax surguuli khiliin tsergiin gazar ch massaaraa khudulsun gesen enkhboldig khuleej avad bur ch bur khun zuukh mashiniig n beldj ugch bga gesen
Зочин [59.153.114.116] 2017/06/26
Еne unen shuu
Зочин [24.214.227.71] 2017/06/26
Энэ Чойжамц саяхан тэтгэврийн намаа сунгуулж царай алдаад явж байсан.Бас нэг пялдага л даа.Генерал гүзээгээ багасгамаар даа ичмээр амьтан
Зочин [27.123.212.129] 2017/06/26
Энэ Чойжамц саяхан тэтгэврийн намаа сунгуулж царай алдаад явж байсан.Бас нэг пялдага л даа.Генерал гүзээгээ багасгамаар даа ичмээр амьтан
Зочин [27.123.214.110] 2017/06/25
АН ынхан минь дээ боловсролоо дээшлүүл та нар оюутан цэрэгтэй уулзах хүсэлт гаргасан байна оюутан цэрэг аль эрт тарчихсан шдээ. Энхболд БХИС ИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗСАН БАЙНА ШДЭЭ энэ чинь хоёр өөрзүйл
Зочин [66.181.181.111] 2017/06/26
Уучлаарай үүнд боловсрол яриад байх юмгүй, 7 сард оюутан цэрэг татах байсныг сонгуулийн өмнө болгож зориуд 600 гаруй оюутан цуглуулчихаад байгаа юм шүү дээ
111 [202.179.27.72] 2017/06/25
Ухаантан минь тэд ч бас оюутан. Миний хүү тараагүй л байгаа
Зочин [66.181.190.171] 2017/06/25
Yamar teneguud ni balichir uriinhee ireedgui meddeggui bnaa... amidral boginohon ..... yag iimerhuu 100 hiliin daraa hyataduudad mongol hun gedgee heleh ergui humuusiig bid ertontsod uldeeh geed bnaa da
Зочин [202.179.31.40] 2017/06/24
Хууль шүүх цагдаа ер нь бүх хүчний байгууллага ман ын гарт байгаа .м бишүү
Зочин [202.179.25.196] 2017/06/24
Zuv shdee
Зочин [66.181.188.235] 2017/06/24
Oyutnuud uur bodoltoi baigaa baihaa.
Зочин [103.212.118.30] 2017/06/24
Зочин [202.9.42.234] 2017/06/24
Энхболдын дарангуйлалын харанхуй цаг үе айсуй.
Зочин [122.201.22.26] 2017/06/24
Зөв.зөв
Зочин [202.70.46.210] 2017/06/25
Юу нь зөв гэж хуцаад байгаа юм бэ монгол хүн монголынхоо зэвсэгт хүчний сургуулийн оюутнуудтай уулзаж болдоггүй тэгээд харийнхан уулзаж болдог юмуу үгээ олж мөөрөөрэй