Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Оросын тэрбумтан ажилтануудынхаа бүх өр зээлийг төлж буян үйлджээ

 Азербайжан гаралтай Оросын тэрбумтан Фархад Ахмедов өөрийн бүх ажилтнуудын банкны өр зээлийг өмнөөс нь төлж тэглэсэн байна. Хэвлэлд мэдээлснээр 10 өдрийн өмнө Ф.Ахмедовын ээж нь нас барсан байна.

Тэр Goychay хотод оршуулах ёслол гүйцэтгэсэний дараа өөрийн эзэмшилд байдаг анар жимсний шүүс үйлдвэрлэдэг "Азнар" үйлдвэрт очиж, 150 ажилчдын өр зээлийг төлж барагдуулжээ.

Ф.Ахмедов 1970 онд Баку хотод төрсөн бөгөөд Москвад суурьшсан нэгэн юм байна. Тэрбээр үслэг эдлэл зарж бизнесийн гараагаа эхэлсэн ба амжилттай яваа бизнесмэн ажээ. "Forbes" сэтгүүлийн мэдээгээр 2013 онд түүний хөрөнгө 1.4 тэрбум ам.доллар байсан байна.

ЗХУ-ын үед түүний эцэг уг үйлдвэрт ажиллаж байсан ба Азербайжан дахь анар жимсний шүүс үйлдвэрлэх АзНар үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хувьцаа эзэмшигч юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)