Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Зуны халуунд цангаа тайлах хүйтэн ундаа хийх жорууд

Шоколадтай милкшейк, мөстэй “slush”, хүйтэн “аppletini” гэрийн нөхцөлд хийж сурмаар байна уу? Чамин нэртэй хэдий ч энэ ундаанууд нь хийхэд маш хялбархан бөгөөд хурдан юм. Мөн таныг сэрүүцүүлж, сэтгэлийг тань сэргээх шидтэй.

Шоколадтай милкшейк
1 аяга ванильтай мөхөөлдөс
½ аяга хүйтэн сүү
3-4 хоолны халбага шоколадны сироп /байхгүй тохиолдолд хайлуулсан шоколад
 
-Найрлаганд орсон бүтээгдэхүүнүүдээ холигчонд хийгээд зөөлөрч, хөөсөртөл нь байлгана. 
-Дээр нь чимэглэх зорилгоор бэлэн сүүн крем, интоор тавьж болно. 
 
Тарвас, бөөрөлзгөнөтэй “sparkler”
2 аяга тарвас жимс /үрнээс нь салгаж дөрвөлжилж хэрчсэн/
1 лааз улаан бөөрөлзгөнө
2 хоолны халбага элсэн чихэр
Хүйтэн “brut” шампанск
 
-Тарвас, бөөрөлзгөнө хоёроо холигчоор нухашлана. Гаргаж авсан нухашаа том нүхтэй шүүрээр шүүж аяганд хийнэ. /Үрнээс нь салгахын тулд/ Дээр нь элсэн чихрээ хийж хутгана. Нухшаа хөргөгчинд дор хаяж 2 цаг байлгаж хөргөнө. 
-Хундаганд 2 хоолны халбага тарвасны нухшаа хийгээд, дээр нь шампанскаа хийгээд спарклер бэлэн болно. 
 
Чимэглэсэн “Appletini” 
“Appletini” бол алимны мартинигийн алкохольгүй хувилбар юм. • 60 грамм алимны шүүс
10 грамм нимбэгний шүүс
15 грамм сироп
Чимэглэлд нэг хэрчим алим
 
-Коктейл сэгсрэгч /байхгүй бол бөх таглаатай аяга/-нд мөс хийгээд дээр нь нимбэг, алимны шүүс, сироп гурваа хийж сайн сэгсэрнэ. 
-Аягалаад нэг хэрчим алимаар чимэглэж олгоно. 
 
Ханборгоцой, жүржтэй “slush” 
1 аяга жүржийн шүүс
½ аяга ханбогоцойн шүүс
2 хоолны халбага нибэгний шүүс
2 аяга буталсан мөс
 
-Холигчинд найрлаганд орсон бүх бүтээгдэхүүний хийгээд өтгөрч, хөөсөртөл нь холино. 
-Хөргөсөн хундаганд хийж олгоно. 
 
“Ширли Темпл” ундаа
½ аяга жүржийн шүүс
½ аяга нимбэгтэй хийжүүлсэн ундаа /Ж: Sprite/
1 хоолны халбага анар жимсний шүүс
 
-Өндөр хундаганд жүржийн шүүс, хийжүүлсэн ундаа хоёроо хольж хийнэ. 
-Дараа нь анар жимсний шүүсээ доор нь тунартал хийнэ. 
-Дээгүүрээ шар, доогуураа ягаан өнгөтэй болж зааглагдсан “Ширли Темпл” ундаанд соруул хийж олгоно. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)