Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшсэн Мун Жэ Ин тодорлоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн дүн гарч, өмнө таамаглаж байсанчлан Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн Мун Жэ Ин ялалт байгууллаа. Хоёр Солонгосыг тайван замаар нэгтгэх бодлого баримталдаг тэрээр сонгогчдын 41.1 хувийн санал авснаар БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр тодорсон байна.
 
Уламжлалт үзэлт “Солонгосын эрх чөлөө” намын нэр дэвшигч Хон Жун Пе 24.03, зүүн төвийн үзэл баримтлалтай Ан Чул Су 21.4 хувийн санал авчээ.  
 
Ялалт байгуулсныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ Мун Жэ Ин “Шинэ улсыг цогцлоох болно. Агуу, бахархалт Солонгосыг бий болгоно. Бахархалт үндэстний бахархалт Ерөнхийлөгч нь байхын төлөө ажиллана” хэмээн онцлон тэмдэглэжээ.  
 
Мун Жэ Ин 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Пак Гын Хед 52:48-аар ялагдаж байсан бол энэ удаа санасандаа хүрч чадлаа. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)