Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгч өнөөдөр тодорно

Авлига болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулсан өмнөд солонгосчууд өнөөдөр дараагийн ерөнхийлөгчөө сонгох гэж байна.
 
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, тус улсын хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин дэмжигчдийнхээ тоогоор тэргүүлж байна. Энэ сарын эхний долоо хоногт явуулсан санал асуулгад оролцогчдын 40 хувь нь Мүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
 
Харин төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чоль Суг дэмжигчдийн тоо 20 хувьтай байна. Аныг дэмжигчдийн тоо дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногийн хугацаанд Мүнийхтэй ойртож очсон хэдий ч аюулгүй байдлын асуудлаар баримтлах байр суурь нь тодорхойгүй, телевизээр явуулсан мэтгэлцээний үеэр Мүн рүү хэтэрхий дайрч довтолж байсан зэрэг нь дэмжигчдийнх нь тоо буурахад нөлөөлжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)