Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

К.Роналдо “Реал Мадрид"-н 400-гаас дээш гоол оруулсан анхны тоглогч болж түүхэнд бичигдлээ

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн Португаль тоглогч К.Роналдо өнгөрсөн долоо хоногт явагдсан  Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод өрсөлдөгч багийнхаа хаалганд гурван гоол оруулсан билээ. Ингэснээр тэрбээр “Реал Мадрид “ багийн түүхэнд 400-гаас дээш гоол оруулсан анхны тоглогч болж түүхэнд бичигдсэн.
 
Тэгвэл түүний энэ амжилтыг үнэлж, багийн удирдлагууд нь хүндэтгэл үзүүлжээ. Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд багийн Ерөнхийлөгч Флорентино Перес бэлтгэл дээр ирж К.Роналдод  400 дахь гоолын дурсгалын өмсгөлийг гардуулан өгчээ.
 
Португаль залуу 2009 оноос хойш Испанийн багт хүчин зүтгэж байгаа  бөгөөд нийт 390 тоглолтод оролцож, 402 гоолыг оруулаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)