Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Өвчний хяналт, сэргийлэлтийн төв” байгуулна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр АНУ, БНСУ, БНХАУ, Австралийн Эрүүл мэндийн лавлагаа төв болон Өвчний хяналтын төвийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзан Монгол улсад “Өвчний хяналт, сэргийлэлтийн төв” байгуулах төслийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, Манай улс “Өвчний хяналт, сэргийлэлтийн төв”-тэй болсноор хүн амын өвчлөл эндэгдлийн гол шалтгаан болоод байгаа халдварт бус өвчнүүд болох тархины цус харвалт, зүрхний шигдээс, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаан, бууруулах арга замыг судлах, орчны бохирдол, хоол хүнс, химийн хорт бодисын хордлого, осол гэмтлээс үүдэлтэй  нийгмийн  эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандаж судлах, шуурхай хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангахад нэн тустай гэдгийг онцоллоо.
         Дэлхийд нэр хүндтэй дээрх төвүүдийн зөвлөхүүд өөр өөрийн орны өвөрмөц туршлагыг танилцуулснаас гадна манай улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах асуудлыг дэмжиж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)