Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Лексус 570-ын талаарх үнэн баримт

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Суудлын авто машины талаар авах арга хэмжээний тухай” 181 дүгээр тогтоол, 2016 онд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хэмнэлтийн горимд ажиллах чиг үүргийн хүрээнд төрийн өмчит хуулийн этгээдүүдээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шатахууны зарцуулалт ихтэй, туулах чадвар сайтай 121 автомашиныг төвлөрүүлж, 98 байгууллагад буцаан хуваарилалт хийсэн. 
 
Үүнээс 42 том оврын жийп автомашин төвлөрснийг Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон нутгийн эмнэлэг, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, төрийн өмчит эрчим хүчний компаниуд, авто замын засвар арчлалтын компаниудад хуваарилсан. Үүний нэг болох Эрдэнэт үйлдвэрээс 2017 оны 2 дугаар сарын 6 өдөр хүлээлгэн өгсөн 263200 км явсан Лексус 570 автомашиныг 3 сарын 15-ны өдөр “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанид хүлээлгэн өгсөн. /актыг хавсаргав/ 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)