Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ирэх сарын 2-6-нд намуудаас нэр дэвших хүмүүсийг бүртгэнэ

Сонгуулийн жил үргэлжилж байна. 2016 он парламентын түшээдээ сонгох, нийслэл, дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийг тодруулах сонгох жил байсан. Тэгвэл 2017 он бол төрийн тэргүүнээ тодруулах жил болж байна. Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох юм. Энэхүү сонгуулийг угтсан чамгүй олон ажил хийгдэж эхлээд байгаа билээ. Мөн сонгууль нэр дэвшигчээ сойх намууд дотор өрсөлдөөн аль хэдийнэ эхэлчихсэн явна. Түүхэндээ хамгийн олон хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд байгаа энэ удаагийн сонгууль хэр дуулиантай өрнөх бол гэсэн хүлээлт ч үүсээд байна. Ямартай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй маш олон хүн байгаа бөгөөд тэдний нэг нь л намын тугийг атган, гишүүдийнхээ итгэлийг хүлээн төрийн тэргүүний төлөө хүч үзнэ. Харин МАН-ын хувьд М.Энхболд гэсэн хувилбартай суугаа бол МАХН "А" болон "Б" гэсэн хувилбартайгаар сонгуульд оролцох нь. Намын дарга "наамбарван" нь элдэв хэрэг төвөгт хутгалдаад байгаа учир дэвшихгүй байх магадлалтай. Тиймээс өөр хэн нэгнийг дэвшүүлэх хэрэг гарна. Иймд гадаад харилцааны дэд сайд асан нэгнийг давхар уяж байгаа мэдээлэл бий. За намууд дунд дээрх үйл явдал өрнөсөөр байна. 
Сонгуулийн цаг хугацааны хуваарьт зааснаар бол ирэх сарын 2-6-ны хооронд нэр дэвшигчид тодорхой болох заалттай. Тиймээс намуудын барьж буй тактик, хэнийг дэвшүүлэх, ямар хувилбараар тоглох гээд бүх асуудал ээлж дарааллан олноо ил болох нь. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны хуваарийг та бүхэндээ хүргэж байна. 
 
2017.05.02-06 Нэр дэвшигчийг бүртгэнэ
 
2017.05.02 Сонгуулийн насны иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ
 
2017.05.27 Нэр дэвшигчийн үнэмлэх олгоно
 
2017.06.01 Сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ
 
2017.06.12 Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно
 
2017.06.06-25 Сонгуулийн сурталчилгаа үргэлжилнэ
 
2017.06.10-11 Гадаад улсад байгаа сонгогчдын санал авна
 
2017.06.26 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг орон даяар зохион байгуулна
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)