Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Үдээс хойшхи хуралдаанд АН-ын гишүүд оролцохгүй

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 80 орчим саналаар санал хураалгаж байгаа. Үдээс өмнөх хурал тогтсон цагаасаа хоёр цаг гаруйгаар хойшилж эхэлсэн бөгөөд МАН бүлэг хуралдсантай холбоотойгоор ийнхүү хойшилсон юм. 
 
Зарчмын зөрүүтэй 80 гаруй саналын 17-г нь өглөөний чуулганаар нэг тийш болгосон байна. Дээрх хуульд тусгасан “баривчлах ял”-тай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийнхэн нэлээд бухимдсан юм. Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Баривчлах нь буруу юм байна гээд өчигдөр овоо ойлголцсон санагдана. Гэтэл эрх баригчдын бүлэг хуралдаад ороод ирсэн чинь бүх зүйл өөр тийшээ яваад эхэллээ. Тиймээс чуулганы танхимд сөрөг хүчин байгаад ч нэмэр алга. Ямар асуудлыг эсэргүүцэж орилоод хэрэг алга. Хариуцлага, дэг журам хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа ч хуулийн дарангуйлал руу буюу хүний үйлдэл болгонд ямар нэгэн торгууль, шийтгэл ногдуулж болохгүй гэдгийг анхааруулсан. Үүнийг яагаад ойлгохгүй байгаа юм. АН-ын бүлэг санал өгөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Санал хураалтад оролцохгүй” гэснээр АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарлаа.  
 
Үдээс хойш хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх үед АН-ын гишүүд орж ирэхгүй нь ийнхүү тодорхой боллоо Тиймээс МАН-ынхан Засгийн газраас мэдүүлсэн төслийг ярилцаж санал хурааж таарах нь. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)