Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Генерал цол олгосны 73 жилийн ой өнөөдөр тохиож байна

1944 оны 4-р сарын 28-нд тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгож байжээ. Хамгийн анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгосон байна. Монгол Улсад генерал цол үүссэн өдөр гэж үздэг бөгөөд энэ долоо хоногт 73 жилийн ой тохиож байна. 1944 оноос хойш 180 гаруй хүнд цэргийн дээд генерал цол олгосноос эдүгээ 98 зүтгэлтэн энх тунх аж төрж байгааг эх сурвалжууд мэдээллээ. Энэхүү ойг холбогдох байгууллагууд нэлээд өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, ахмад буурлуудаа баярлуулахаар төлөвлөжээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)