Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

“Хүүхэд бүр цэцэрлэгт” амлалтаа хэрэгжүүлж эхэллээ

Монгол Ардын Нам 2016 оны сонгуульд оролцохдоо хүнээ дээдлэх үзэлд суурилсан “АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ” мөрийн хөтөлбөртөө бага насны хүүхдүүд, эхчүүд, ахмадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар хүүхдийн цэцэрлэгийн “Жаргалтай үрс“ төсөл хэрэгжүүлнэ хэмээн амласан. Хөтөлбөрийн 4.1.2-т Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Жаргалтай үрс” төсөл хэрэгжүүлэн, хороо бүрийг цэцэрлэгтэй болгон сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 85 хувьд хүргэнэ заасан байдаг бол энэхүү төлөвлөгөө нь өнөөдрөөс бодит үр дүн болон хэрэгжиж эхэллээ. СХД-ийн 25-р хорооны бяцхан үрс маань 170-р цэцэрлэгт бүрэн хамрагдсанаар Улаанбаатар хотын хамгийн анхны цэцэрлэгт бүрэн хамрагдсан хороо боллоо.
 
 
170-р цэцэрлэг нь 25-р хорооны сургуулийн өмнөх насны бүх хүүхэд хамрагдсан цэцэрлэг гэдгээрээ онцлог төдийгүй боловсролын стандартдаа монгол хүүхдэд монгол арга ухааныг заах хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхны цэцэрлэг болжээ. Өнөөдөр "Удамт монгол хүүхэд" нэртэй уг хөтөлбөрийн нээлтийг дүүргээс сонгогдсон НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон тэргүүтэй боловсролын салбарын удирдлагууд, албан хаагчид, тус цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцуулан зохион байгууллаа.
 
 
Тус цэцэрлэг нь 2011 онд 100 хүүхдийн хүчин чадалтайгаар нээгдсэн бөгөөд 2016 оны 11 сараас 400 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл цэцэрлэг ашиглалтад орсноор одоогийн байдлаар 18 бүлэгт 620 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Цаашид энэ газар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 600 хүүхдийн цогцолбор сургууль барихаар гэрээ, хэлэлцээр байгуулсан байна.
 
Цаашдаа МАН сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр цэцэрлэггүй хороодод цэцэрлэгийн барилга барих, одоо үйл ажиллагаа явуулж буй зарим цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)