Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Та ямар байрлалаар суудаг вэ

Хүмүүс ажил дээрээ, гэртээ, гадуур гээд ихэнх цагийг ажил мэргэжил, ажлын онцлог зэргээсээ хамаарч  зарим нь бүхэл өдөржин, зарим нь хагаст нь л сууж, харин хэсэг бүлэг нь огт суудаггүй байдаг. Та өөрийнхөө өдөрт хэр удаан сууж байгааг эсвэл, ямар байрлалаар сууж байгаагаа анзаарч байв уу. Гэртээ буйдан дээрээ, ажлынхаа өрөөний сандал дээр, нийтийн тээвэр дотор, анги танхимд гээд хаана ч суусан бай таны сууж байгаа байрлал янз бүр байдаг ба энэ нь таны зан төлвийг шууд илэрхийлдэг гэнэ. Дараах суух байрлалуудыг хараад өөрийн зан төлвийг мэдэж болох нь.
1. Завилж суух
Та завилж сууж байх үедээ тухтай бөгөөд нээлттэй, санаа зовох зүйлгүй байна гэсэн үг. 
2. Төв байдалтай, нуруу цэх суух
 
Таны төсөөлж байгаачлан хэрэв та ингэж сууж байвал өөртөө маш итгэлтэй байгааг илтгэнэ.
3. Гар дээрээ тулан налж суух
Ингэж суух нь аливаад дүн шинжилгээ их хийдэг, байнга бусдын сэтгэл хөдлөл мэдрэмжийг мэдэж байдгийг хэлнэ.
4. Шагайгаа зөрүүлж суух
Тансаг хээнцэр байдлийг илэрхийлэх ба өөрт тань тухтай , яг л хатан шиг орчин тойрныхоо хүмүүст өөртөө итгэлтэй байдлыг бэлэглэдэг байна.
5. Сууж байгаа сандалнаасаа зуурч суух
Та тогтвортой, мэдрэмтгий бөгөөд таны гэр бүл болон найзууд өөрсдийн сэтгэл хөдлөл мэдрэмжээрээ танд ханддаг байх магадлалтай.
6. Элгээ тэвэрч суух
Ингэж суух нь өөртөө итгэлтэй хүчтэй өөрийгөө хамгаалсан байдлыг илэрхийлнэ.
7. Доорх зургийн дагуу суух
Хэрэв та ингэж суувал бага зэрэг аальгүй харагдах ч эмзэг нандин байдлыг илэрхийлэх гэнэ.
8. Гуяны завсар гараа хавчуулж суух
Та ичимхий, ихийг боддог, бусдын мэдрэмжинд мэдрэмтгий ч та бол гайхалтай хүн.
9. Өвдөг дээрээ суух
Удаан ингэж суух нь ийм ч амар биш. Хүүхдүүдтэйгээ тоглож байгаа эмээ өвөө, аав ээж нар ихэвчлэн ингэж суудаг. Энэ нь тусч эрч хүчтэй байдлыг илэрхийлнэ.
10. Хөлөө ачиж суух
Та хаана ч ингэж суудаг бол үнэхээр нөхөрсөг, найз нөхөдтэй болохдоо их амархан, өөртөө маш итгэлтэй, юуг ч 2 удаа боддоггүй тийм л хүн.
11. Хөлөө ачаад савлаж суух
Маш эмх замбраатай, цагийн төлөвлөгөөтэй хүн бөгөөд найз нөхөддөө хэрэгтэй үед нь үргэлж хажууд нь байж туслаж чадахаар хүн.
12. Өвдгөн дээрээ гараа зөрүүлж суух
Та үнэхээр тайван эелдэг хүн бөгөөд бусадтай маш сайхан яриа өрнүүлдэг тэднийг сайн сонсдог хүндэлдэг сайхан чанартай юм.
13. Гараа зөрүүлж атган суух
Та сэтгэл хөдлөл ихтэй, дулаахан эелдэг, эрч хүчтэй,  бусдыг инээлгэж чаддаг хүн ажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)