Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Ууж хэрэглэхээс гадна идэж болно

Хүмүүс хүний амьдралын гол хэрэгцээ болсон хүчилтөрөгчгүйгээр 5 секунд, хоолгүйгээр 50 хоног, усгүйгээр ердөө 5 хоног тэсч чадна гэж эрдэмтэд тооцсон байдаг. Хүн биеийнхээ нийт шингэний 1%-г алдахад цангаж эхэлдэг ба үүнээс илүүтэйгээр 11% хүртэл алдвал эмнэлгийн тусламж зайлшгүй хэрэгтэй болдог байна. Та бүхэн цангаж эхэлмэгцээ л ус уухыг хүсдэг биз.  Тэгвэл усыг уух биш идэж ч болохоор“OOHO” хэмээх 100% далайн замаг болон ургамлын гаралтай бөмбөлөг хэлбэртэйгээр 2014 онд Лондон хотод байрлах Скиппин Рокс лабораторийн байгаль  орчинд ээлтэй нэг удаагийн хуванцар сав хийх явцад бүтээгдэж одоогоор худалдаанд гараад байгаа аж. Сүүлийн 3 хоногт 1000 гаруй худалдан авагчийн тусламжтайгаар 1 сая ам.долларын орлоготой болжээ. Энэ бөмбөлөг нь яг л нэг төрлийн жимс шиг, 4-6 долоо хоногийн дараа биологийн задралд ордог, өдөр тутмын хоол хүнсэнд шууд хэрэглэж болох ба хүссэн төрлийнхөө өнгө будаг амтыг оруулж болохоороо илүү онцлог бөгөөд өнөө үед үүнийг хийхэд  2 цент хангалттай гэнэ.
 
АНУ-д жилд 50 тэрбум орчим нэг удаагийн хуванцар сав үйлдвэрлэлээс гардаг бол 4 тэрбум нь огт дахин боловсруулагддаггүй нь байгаль орчинд болон газрын хөрсөнд ноцтой хохирол учруулдаг. Харин “OOHO”-ийн гол зорилго бол хуванцар савны байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөлийг багасгах юм. Усан бөмбөлөг нь цэлцэгнэсэн, давхар бүрхэвчтэй ба ийм бүтэцтэй болох процессийг хамгийн анх 1940 онд Юнилэвэрийн инженер Уиллиам Пэшардт (William Peschardt) зохион бүтээж байжээ.   
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)