Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

АН-ын бүлгийн санаачилгаар Нийслэлчүүд “Хөрс хамгаалах” өдөртэй боллоо

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотой байгаль орчин, экологийн асуудал, тэр дундаа Хөрсний бохирдлын асуудал илүү хурцаар тавигдах болсон. Нийслэлийн нийт хөрсний дээжний 72% нь сульфатын бохирдолтой байна. Улаанбаатар хот дотор үйлчилгээ явуулж буй автомашины засвар, худалдааны үйлчилгээний төв, захуудын орчмын хөрсөнд хар тугалга, хүнцэл зэрэг металын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь тухайн орчмуудын эрүүл мэндэд хор нөлөө үзүүлсээр байна.
Иймээс НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөртэй болгох санаачлага гарган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, уг өдрийг жил бүрийн 4 дүгээр сарын 27-ны өдөр тогтмол тэмдэглэж, Нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж байхаар заасан тогтоол батлууллаа.
Энэхүү санаачлагын хүрээнд НИТХ дахь АН-ын бүлэг “ХОТЫН ШИЙДЭЛ- ХӨРСНИЙ БОХИРДОЛ” хэлэлцүүлгийг 2017 оны 04 сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлэг нь Хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд энэ асуудлаар мэдээлэл өгөх, мөн төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын баримтанд тусгах санал, зөвлөмж гаргах юм. Хэлэлцүүлэгт Хөрсний бохирдлын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, оюутнуудын төлөөлөл оролцож өргөн хүрээний асуудал хөндөх юм байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)