Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Жим Керригийн шинэ дүр төрх шүтэн бишрэгчдийг нь гайхшруулав

Та дээрх зурганд байгаа хөгшин эрийг сайн ажин харвал бидэнд олон хөгжилтэй дүрээрээ танил болсон Холливүүдийн алдарт жүжигчин шүтэн бишрэгчиддээ ч өөрийг нь таних боломж өгөөгүй Жим Керриг (Jim Carrey) олж харна. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа хамгийн сүүлд урт үс, сахалтай, жижигхэн бүжин болон лууван барьсан зургаа  "Улаан өндөгний баяр"-тай холбоотой тайлбартайгаар  байршуулжээ. Зургийг харсан шүтэн бишрэгчид нь олон сэтгэгдэл үлдээснээс "Миний тархи Жим Керри байсан гэдгийг ойлгоход би зургийг 5 минут харах шаардлагатай болсон " гэж нэгэн шүтэн бишрэгч сэтггэгдэл үлдээжээ. Бас нэгэн шүтэн бишрэгч нь  "Би түүний нэрийг унших хүртэл огт таньсангүй" гэжээ. Түүний шүтэн бишрэгчид нь хүртэл танихгүй байхыг бодвол тэр нилээдгүй өөр харагдаж байгаа бололтой.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)