Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Төсвөө тодотгох анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Хууль тогтоох дээд байгууллагын чуулганы нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар ганц л асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсвийг тодотгох асуудал юм. Тиймээс төсөв хэлэлцэхийн тулд Засгийн газрын бүх гишүүд байх ёстойг УИХ-ын дарга М.Энхболд анхааруулж, гишүүдийг хуралдаа суухыг сануулж танхимд оруулсан юм.
Улсын 2017 оны төсвийг тодотгох анхны хэлэлцүүлгийг ийнхүү хийж эхэллээ. Хэлэлцэх гэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс ямар нэгэн санал хүсэлт хэлээгүй учир тодотгож байгаа талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдэд дуулгалаа.
 
Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрах болсон. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, Суудлын автомашины онцгой албан татвар болон Хувь хүний орлогын албан татварыг нэмэхээр Төсвийн тодотгол боловсруулж өнгөрсөн сарын 24-нд өргөн мэдүүлсэн юм. Мөн төсвийн тодотголд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэхээр тусгасан байна.
Ингэснээр төсвийн сахилга батыг чангатгаж, орлогын тогтвортой үүсвэр бий болгон, алдагдлыг дунд болон урт хугацаанд үе шаттайгаар нөхөх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар танилцуулгад тусгажээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)