Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Налайхын автобусны чиглэлд өөрчлөлт оржээ

Налайх дүүргийн нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөж төлбөрийн журамд өөрчлөлт оржээ. Тодруулбал, Налайх-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобус өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг болсон байна.
 
Ийн автобусны чиглэлд өөрчлөлт орсонд зорчигчид талархаж байгаа аж.
 
Мөн энэ сараас эхлэн дээрх чиглэлээр зорчих өндөр настан, хүүхэд, оюутнууд зөрүү мөнгө төлөхгүй буюу хөнгөлөлт эдэлдэггүй иргэд 25000 төгрөгийн нэг сарын хязгааргүй зорчих эрхтэй карт худалдан авах боломжтой болжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)