Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Санкт Петрбургийн метронд болсон дэлбэрэлтэд 11 хүн амиа алдаж, 45 хүн шархджээ

ОХУ-ын Санкт Петербург хотын метроны Сенная Площадь болон Технологический Институт гэдэг буудалд өчигдөр орон нутгийн цагаар 14:40 цагт дэлбэрэлт болж 11 хүн амиа алдаж, 50 орчим хүн гэмтэж бэртсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл тус халдлагыг амиа золиослогч үйлдсэн хэмээн Оросын Терроризмтай тэмцэх үндэсний зөвлөлөөс мэдээллээ. Дэлбэрэлт болсон газраас халдлага үйлдсэн этгээдийн өрөөсөн гарыг олсон бөгөөд ДНХ-гийн шинжилгээ хийлгэхээр лаборатори руу илгээжээ.
Халдлагыг Дундад Азиас гаралтай 23 настай залуу илгээсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Тэрбээр ОХУ-д үйл ажиллагаа нь хориглогдсон террорист бүлэглэл болон Сирийн алан хядагчидтай холбоотой байжээ. Тэсрэх бөмбөг түүний цүнхэнд байсан хэмээн шинжээчид үзэж байгаа аж.
 
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт болсон Технологический Институт өртөөнд хүрэлцэн ирж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөсөн байна. Санкт-Петербург хотын эрх баригчид гурван хоногийн гашуудал зарлажээ
Санкт-Петербург хотын метроны сүлжээг бүхэлд нь хаасан бөгөөд  аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан юм. Хотын метроны сүлжээг бүхэлд нь хаасантай холбогдуулан хотын нийтийн тээврийн хэрэгсэл өнөөдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)