Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Умард Солонгос дахин цөмийн туршилт хийхээр төлөвлөж байна

АНУ-ын судалгааны багийнхан Умард Солонгос дахин цөмийн туршилт хийхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлснийг мэдэгдсэн байна. Жон Хопкинсийн их сургуулийн тус багийнхан Умард Солонгосын зүүн хойд нутаг дахь Пунгери цөмийн туршилтын талбайн хиймэл дагуулуудаас авсан зургуудад  үндэслэн ийнхүү дүгнэсэн байна. 
 
Пхеньян өмнө нь тус талбайгаас  цөмийн туршилт хийж байсныг мөн энд сануулсан байна. Америкийн мэргэжилтнүүд Пунгери талбайн хойд хэсэгт  цөмийн туршилт хийх газар доорх хоолой руу кабелиуд татсан байгаа нь хиймэл дагуулын зургуудад тодорхой харагдаж байгааг тайлбарласан байна. 
 
Мөн хяналт, холбоо харилцааны төхөөрөмж суурилуулах тэрхүү хоолойн усыг шавхан гаргах ажил ч хийгдэж байгаа нь харагдаж буй юм байна. Энэ бүхэн туршилт хийх бэлтгэл  ажил ид хийгдэж байгааг  баталж  байгаа бөгөөд  хяналт,  хэмжилтийн  төхөөрөмж  ч  суурилуулж  байгааг гэрчилж  байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. 
 
Гэхдээ одоогоор  хиймэл дагуулуудаас авсан зургуудаас цөмийн төхөөрөмж яг тэнд байгаа эсэх нь, мөн хэдийд туршилтаа хийхээр төлөвлөж  байгааг  тодорхойлох боломжгүйг мэдэгдэж байна. Умард Солонгос таван удаагийн цөмийн туршилт хийчихээд байгаа юм. 
 
Олон улсын  шинжээч мэргэжилтнүүд тус улсыг АНУ-ын нутаг дэвсгэрт  хүрэх чадвартай цөмийн цэнэгт хошуу бүхий пуужинтай болохыг чармайж байгаа гэж үздэг. 2016 онд Пхеньян баллистик пуужиндаа цөмийн цэнэгт хошуу суурилуулж чадсанаа ч зарласан.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)